Хүссэн газар орчиндоо Бурхадад аврал одуулж, шидэт маань тарнийг хөгжөөж, бясалган төвлөрч тус эрдмийг нь хүртэх.
Өөрийн бүтээлч оюун ухаан, биеийг амраагч, эрүүл мэнд, аз жаргал, сэтгэлийн эрчмийг тэтгэн өргөж, сайжруулах шинжлэх ухаанаар батлагдсан өөрчлөлт үзүүлэгч шалгарсан техник нь дотоод мөн чанараа таних явдал юм.
Арцнаас ариун, сүүнээс цагаан зүйл үгүй тул анхилам үнэрт нь тодорхой цагт, тогтмол давтан үйлдэхдээ чанга дуугаар, шивнэж, эсвэл дотоод оюундаа буяныг бүтээн гэгээрэх шинэ замаа нээж олоход туслах учиртай.
Биднийг хэл ам, хэрүүл тэмцлийн ад, зэтгэрүүд, саар бүхэн бүчиж, олон өвчнөөр зовоож, ажил алба, ахуй амьдралд тань мэдэгдэхүйц, эс мэдэгдэхүйц нөлөөллөөрөө муу бүхнийг нялзаасаар олон асуудалтай тулгарахад, таныг дотоод хүчин чармайлтаа шавхан байж тэмцхэд хүргэдэг.
Бурханы шашны ач тус, шид бүтээлүүдийг
шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ улам бүр
маш олон нотолгоогоор баталгаажуулсаар байна.
Олон тоогоор чин бишрэл, итгэл сэтгэлээр давтан үйлдэхээр өөрт тухтай суугаад дотоод сэтгэлийн мөн чанартаа Бурхадын зүрхэн тарнийг илүүд үзэн бясалгаж Бурхадын эрчмийг нээлттэйгээр өөрт мэдрэх нь чухал.
Таныг хэрхэн сүсэглэж, юунд зорьж зүрхэн тарнийг уншиж буйгаас шалтгаалан санасан хэргийг тань бүтээх болно.
Эдгээрээс танийг харсан, даасан Тэнгэр, Бурхан, төрсөн жил, гариг, махбодын, мэнгэний олон шинжээр авран хамгаалж, энэрэн тэтгэхээр заяасан Бурхадын магтаал, уншлага таны өдөр тутмын амьдралд тань мэдэгдэхүйцээр өөрчлөлтийг мэдрүүлэх болно.
Бурханы шашныг сүсэглэн хүндэтгэх, Бурхадын дүрийг харах, бодох, нэрийг нь сайхан хайр, нигүүлслээр дуудах, маань тарнийг хөгжөөх тэргүүтнээр нүгэл, хилэнц, зовлон ба уй гашууг тайлах, энэ насны ба хойдын гурван муу заяанаас авран гэтэлгэх жанлавтай уламжлалт зан заншлын нэг бол практик дадал суулгах, хоорондын холбоо тогтоох чухал ач холбогдолтой зан үйл юм.
Бурхад ч гэсэн нэгэн цагт бидэн лугаа адил хүн төрөлтөн байсан бөгөөд үйлийн үрийн хүлээснээс гэтэлгэн гэгээрч Бурханы хутагийг олж, Өнөөдрийг хүртэл олны дунд Бурхад хэмээн дуурсагдах алдар, хүндтэй эрхэм дээд нь болсон бөлгөө.